# # #
БГД, 20-р хороо. Тээвэрчдийн-11, Сорогзон эмнэлэг. 9909-8854, 7028-2039 jtamir56@yahoo.com

Захирлын мэндчилгээ

“Сорогзон” клиникийн эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа Монгол улсын эрүүл мэндийн салбарт анагаах ухааны ололт, шинэ технологи, оношлогоо эмчилгээний иж бүрэн аргуудыг нэвтрүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тогтмол өргөжүүлж ирсэн.

Манай эмнэлэг нь хүн амд дотор өвчин, бөөр, шээс ялгаруулах замын эмгэгүүд, цусны даралт ихсэлт болон зүрх судасны эмгэгүүд, элэг, ходоод, үе мөчний эмгэгүүдийг оношлож, эмчлэх зорилготойгоор 2002 онд байгуулагдсан анхны хувийн эмнэлэгүүдийн нэг билээ.

Ялангуяа цаг агаарын эрс тэс, онцлог байдлаас шалтгаалан хүн амын дунд бөөр, шээсний замын эмгэг өвчинүүд элбэг байгаатай холбогдуулан бөөрний өвчнийг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан оношлож, орчин үеийн шинэ, үр дүнтэй эмчилгээний аргаар эмчлэн, эдгэрүүлэх цогц оношлогоо, эмчилгээ үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхээр ажиллаж байна.

Танд тулгарсан эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд бид ямарч тохиолдолд тантай хамтран ажиллахад бэлэн байх болно.

Захирал, ерөнхий эмч, АУ-ны доктор, дэд профессор Ж.Тамир

Товч намтар:

-1980 онд АУИС төгссөн. ОХУ, Хятад, Тайвань, Чех, Словак, Япон, Сингапур, Тайланд улсуудын их сургуулиудын эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн.

-2000 онд “Бөөрний шалтгаант даралт ихсэлтийн оношлогоо, эмчилгээ” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан. 2012 онд дэд профессор цол авсан.

-1980-1989 онд УКТЭ-т их эмч,

-1989-2008 онд АУИС-д багш

-2009-2012 онд УКТЭ-т орлогч дарга,

-2013-2016 онд Эрүүл мэндийн төвийн даргаар тус тус ажилласан.

Холбоо барих

БГД, 20-р хороо. Тээвэрчдийн-11, Сорогзон эмнэлэг
9909-8854, 7028-2039

Санал хүсэлт

Цагийн хуваарь

Даваа-Баасан гарагт 08:30-17:00
Бямба гарагт: 10:00-15:00
Та үзлэгийн цаг авах бол
- 99098858, 70282039 утсаар
- Өөрийн биеэр ирэх