# # #
БГД, 20-р хороо. Тээвэрчдийн-11, Сорогзон эмнэлэг. 9909-8854, 7028-2039 jtamir56@yahoo.com

Танилцуулга

"Сорогзон" бөөрний клиникийн эмнэлэг нь хүн амд дотор, бөөр шээс ялгаруулах замын эмгэгүүд, цусны даралт ихсэлт болон зүрх судасны эмгэгүүд, элэг ходоод үе мөчний эмгэгүүдийг оношлож, эмчлэх, эмнэлэгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг үзүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан. Орчин үеийн оношлогоо эмчилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд дотор, зүрх судас, бөөр шээс ялгаруулах эрхтэний эмгэгтэй хүмүүсийг оношлож эрүүл мэндийн даатгалаар хэвтүүлэн эмчлэхээс гадна Монгол уламжлалт эмнэлэг, охид эмэгтэйчүүдийн өвчнийг оношлож эмчлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай эмнэлэг амбулотори, дүрс оношлогоо, лаборатори болон Монголын уламжлалт эмнэлэгийн тусламж үйлчилгээг хүргэж байна. АУ-ны доктор, проффессорууд зөвлөх эмч нар болон ахлах, тэргүүлэх зэрэгтэй гадна хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн эмч сувилагч нар үйлчлүүлэгч бүрийн төлөө гэсэн зорилготойгоор ажиллаж байна.

Алсын хараа:

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэгч байгууллага байна.

Эрхэм зорилго:

Анагаах ухааны техник технологийн дэвшил, мэргэжлийн өндөр ёс зүй, мэдлэг ур чадварыг хослуулан хүн амд дэлхийн жишигт хүрсэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх.

Түнш байгууллагууд:

-ОХУ-ын Новосибиркийн Анагаах ухааны академийн бөөр судлалын клиник

-ӨМӨЗО-ны Монгол эмнэлэг, эрүүл мэнд судлалын төв.

-Алша аймгийн Баян хотын нэгдсэн эмнэлэг.

-Монгол улсын нийгмийн даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж хэвтэн эмчлүүлэх тохиолдолд тодорхой хэмжээний хөнгөлөл эдлэх боломжтой.

Холбоо барих

БГД, 20-р хороо. Тээвэрчдийн-11, Сорогзон эмнэлэг
9909-8854, 7028-2039

Санал хүсэлт

Цагийн хуваарь

Даваа-Баасан гарагт 08:30-17:00
Бямба гарагт: 10:00-15:00
Та үзлэгийн цаг авах бол
- 99098858, 70282039 утсаар
- Өөрийн биеэр ирэх